The MongolZ эхний шатанд 2:0 харьцаатайгаар ялалт байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээний эхний тоглолтод Бразилийн paIN Gaming багийг 2:0 харьцаатайгаар хожиж, тэмцээнийг 1–0 гэсэн үзүүлэлттэйгээр үргэлжлүүлэхээр боллоо.

Тэд дахин хоёр хожил байгуулбал шигшээ шатанд шалгарна. Тус тэмцээн нь Европт онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд 16 баг оролцоно. Эдгээрээс шилдэг 8 баг дараагийн шат болох LAN Finals (Playoffs)-д шалгарч үлдэх юм. 

Тус тэмцээний нийт шагналын сан 776,000 ам.доллар. Багууд эзэлсэн байраасаа шалтгаалан 48-250 мянган ам.доллар хүртэл шагнал хүртэх боломжтой ажээ. 

The MongolZ баг өнөөдөр Aurora багийн эсрэг өрсөлдөнө. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top