Аваргуудын лигийн шөвгийн 16-д үлдсэн багууд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 26

Хөлбөмбөгийн UEFA Champions League-ийн шөвгийн 16-д тоглох эрхийн төлөөх плей-офф тоглолтууд өндөрлөсний дараа тус шатанд шалгарсан бүх 16 баг тодорхой боллоо.

Тэмцээний ерөнхий шатанд нийт 36 баг оролцсон. Эдгээрээс шилдэг найман баг нь шууд 1/8 шигшээд шалгарсан бол 9–24-р байрт орсон клубүүд дараагийн шатанд гарахын төлөө нэмэлт (плей-офф) тоглолт хийсэн.

Ерөнхий шатны дараа Английн Арсенал, Ливерпуль, Тоттенхэм Хотспур, Челси, Манчестер Сити, Германы Байерн Мюнхен, Испанийн Барселона, Португалийн Спортинг багууд шөвгийн 16-д шууд шалгарсан.

Плей-офф тоглолтоор дараагийн шатанд Францын ПСЖ, Италийн Аталанта, Испанийн Реал Мадрид, Атлетико Мадрид, Английн Ньюкастл Юнайтэд, Германы Байер 04 Леверкузен, Норвегийн Будё-Глимт, Туркийн Галатасарай шалгараад байна

Плей-офф тоглолтуудад ПСЖ-ийн хаалгыг ОХУ-ын хаалгач Матвей Сафонов хамгаалсан бол түүний нутаг нэгт Никита Хайкин нь Будё-Глимтийн үндсэн хаалгач юм.

Шөвгийн 16 шатны сугалаа өнөөдөр явагдана. Эхний тоглолтууд гуравдугаар 10–11-нд, хариу тоглолтууд гуравдугаар сарын 17–18-нд болно.

Аваргуудын лигийн одоогийн аварга бол олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш ПСЖ бөгөөд финалын тоглолтод Италийн Интер Милан багийг 5:0-ээр ялж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхтөр(174.215.16.102) 17 цагийн өмнө

Энэ жилийн Аваргуудын лигт үнэхээр хүчирхэг багууд шалгарч үлджээ. Аз таарч шөвгийн 16-д орж ирсэн баг нэг ч алга. Ялангуяа Английн багуудаас аль нь цаашаа хол явахыг харах үнэхээр сонирхолтой байх болно.

0  |  0
Top