
Украины “Passion UA” багт нэгдсэн Азбаяр Senzu тус багт нэгдсэнээс хойш анхны тоглолтоо хийх гэж байна. Ирэх сарын 1-ний өдөр эхлэх “ESL Pro League”-ийн нэгдүгээр тойргийн эхний тоглолтод “Passion UA” баг “Liquid” багтай учраа таарчээ. Тэд монголын цагаар гуравдугаар сарын 3-ны өдөр тоглоно.
Шууд хасагдах зарчмаар тоглох энэ тэмцээн тавны өдөр аваргаа тодруулна. Ташрамд дурдахад энэ удаагийн тэмцээн онлайн горимоор явагдах юм. Энэ тэмцээнд “PARIVISION”, “paiN”, “Astralis”, “Heroic” багууд тоглож байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Senzu-г нэлээд удаан тоглоогүй болохоор ”Passion”-ы бүтэц, тактик дунд жаахан төөрөлдөх болов уу гэсэн айдас байгаа ч, зөн совин минь арай өөрийг хэлээд байна. Эхний албан ёсны тоглолтоо хийчихвэл л тэр дорхноо өрсөлдөгчдөө ”арчиж”, 2 KD-ээ өлхөн цуглуулаад эхлэх байх аа.