Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа явуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 25

Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулж байна.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд цахимаар явагдаж байна.

Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын 2025 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх сайжруулах арга хэмжээг тодорхойлох болно.

Иймд төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Та дараах цахим холбоосоор судалгаандаа хамрагдана уу

https://forms.office.com/pages/responsepage.aspx...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.194) 2026 оны 02 сарын 25

судалгаа авсан аваагүй Монголын шүүх прокурор 00 үнэлгээ авна... Төрийн үйлчилгээ ямар байгааг зүгээр пейсбүүкээс л харчих, тэнд бүгд байгаа

0  |  0
Top