Баярын өдрүүдэд 60 байршлын авто зогсоолыг нээлттэй байлгана

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 16

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг нийтэд нээлттэй ажиллуулхаар болжээ. Өнөөдрийн байдлаар Урт цагааны шинээр баригдсан авто зогсоолыг нээсэн бөгөөд сар шинийн 1-3-ний өдөр 08:00-00:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх аж.

Мөн хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд жижүүрлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.189.250) 2026 оны 02 сарын 16

Удирдлагын академи хаалтаа нээнэ үү

0  |  0
Top