Passion UA Senzu-г зээлээр нэгтгэлээ

2026 оны 02 сарын 14

Passion UA баг Монголын тоглогч Азбаяр Сэнзү-г (Senzu) албан ёсоор бүрэлдэхүүндээ нэгтгэж байгаагаа зарлалаа. Гэхдээ түүнийг The MongolZ багаас зээлийн гэрээгээр авч байгаа нь онцлог байна.

Одоогоор PassionUA баг Senzu-г авснаар үндсэн бүрэлдэхүүнээсээ хэнийг сэлгээнд шилжүүлж буйгаа хараахан мэдэгдээгүй байна. Тиймээс багийн цаашдын тактик, үүргийн хуваарилалт сонирхол татаж байна.

Ингэснээр PassionUA багийн бүрэлдэхүүнд

  • Johnny "JT" Theodosiou

  • Michael "Grim" Wince

  • Vladyslav "Kvem" Korol

  • Nick "nicx" Lee

  • Santino "try" Rigal

  • Азбаяр "Senzu" Мөнхболд мөн дасгалжуулагчаар Tiaan "T.c" Coertzen ажиллахаар болж байна. 

Senzu-ийн хувьд олон улсын тавцанд хурд, aim, clutch тоглолтоороо танигдсан тоглогч бөгөөд PassionUA-д нэгдсэнээр багийн галын хүчийг нэмэгдүүлж байна.

Монголын фэнүүдийн хувьд энэ нь Европ, Америкийн холимог бүрэлдэхүүнтэй багт Монгол тоглогч тогтмол гараанд гарах шинэ боломж нээгдэж буй үйл явдал боллоо.

Цаашид PassionUA бүрэлдэхүүний өөрчлөлт, үүргийн хуваарилалтаа хэрхэн шийдэх нь анхаарал татсан сэдэв хэвээр байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(89.147.101.70) 2026 оны 02 сарын 15

Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс эхлээд уншиж буй зүйлээ ойлгочихоод бичиж баймаар байна. Азбаяр луу үг хаях хэрэггүй. Зээлээр тоглохоор болсон гэдэг нь хоёр баг хоорондоо гэрээ байгуулж шийдсэн асуудал гэж ойлгогдож байна. Нэг тоглогчоо олон улсын түвшинд гаргах стратеги баримталж буй бололтой л гэж олйголоо. Баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе

2  |  0
Зочин(73.240.33.186) 2026 оны 02 сарын 15

энэ баньд одоо юу вэ монголз доо л байхгүй. юу юугүй биеэ тоогоод эхлэхийн. гар нийлсэн хамт олон амжилтын үндэс шүү хүүхээ.

0  |  1
Зочин(73.240.33.186) 2026 оны 02 сарын 15

энэ баньд одоо юу вэ монголз доо л байхгүй. юу юугүй биеэ тоогоод эхлэхийн. гар нийлсэн хамт олон амжилтын үндэс шүү хүүхээ.

0  |  1
Зочин(73.240.33.186) 2026 оны 02 сарын 15

энэ баньд одоо юу вэ монголз доо л байхгүй. юу юугүй биеэ тоогоод эхлэхийн. гар нийлсэн хамт олон амжилтын үндэс шүү хүүхээ.

0  |  1
Top