Рөүсэгийн шаргал үсний ард дахь сонирхолтой нууц

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 03

 

BLACKPINK хамтлагийн Рөүсэ өөрийг нь илэрхийлдэг шаргал үснийхээ нууцаас хуваалцжээ. 

Цайруулалт ихээр хэрэглэдэг энэхүү шаргал үсийг арчлахад тун хэцүү. Харин тэрээр үсээ хэрхэн ийнхүү шаргал хэвээр нь хадгалдаг, мөн ямар үйлчилгээ авдаг тухайгаа Worker's High Club-д саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. 

Тэрээр үснийхээ өнгийг хадгалахын тулд хоёр долоо хоног тутамд будуулах шаардлагатай болдог байна. Завгүй цагийн хуваарийн улмаас үсчиндээ цагтаа очиж амждаггүй тул үсчин нь түүний байгаа газар ирэх шаардлагатай болдог аж. 

Долоон жилийн турш шаргал үстэйгээ байгаа тэрээр АНУ-д очихын тулд бараг 12 цаг зарцуулдаг ч үүнээсээ бага хугацааг тус улсад өнгөрөөх нь бий. Тиймээс үснийхээ асуудлыг шийдэх нь түүнд хүндрэлтэй байдаг тухай дурдсан байна. 

Хоёр долоо хоног тутамд үснийхээ уганд цайруулалт хийх нь үс болоод хуйхны эрүүл мэндэд тийм ч таатай биш. Энэ талаар түүний үсчин Cha Cha Рөүсэд анхааруулсан ч тэрээр "Олны өмнө сайхан харагдах нь түүнээс ч чухал зүйл" хэмээн хариулж байжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rose”s fan(103.57.95.104) 17 цагийн өмнө

Танай гоё харагдах хамаагүй ээ гэхдээ бид хэзээ ч таньд дургүй болохгүй

2  |  0
Dulguun Zolbayar(122.201.19.229) 23 цагийн өмнө

Oo

3  |  2
Dulguun Zolbayar(122.201.19.229) 23 цагийн өмнө

Oo

1  |  2
Dulguun Zolbayar(122.201.19.229) 23 цагийн өмнө

Oo

1  |  2
Top