Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-аас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд:
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанитай “Агаарын хөлгийн холимог түрээсийн гэрээ” байгуулан өөрийн эзэмшлийн Боинг 787-9 агаарын хөлгийг нисэх бүрэлдэхүүний хамт тус улсад ажиллуулж байгаа билээ.
Өчигдөр буюу 2026.02.28-ны өдрийн 15:00 цаг /УБ-ын цагаар/-ийн орчимд эхэлсэн Иран Улс болон Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа нисэх бүрэлдэхүүний болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор “МИАТ” ТӨХК дээр шуурхай штаб байгуулж 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр өчигдөр /2026.02.28/ Улаанбаатарын цагаар 18:15 цагт Бахрейны Хаант Улсын Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүс /safety zone/-д нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам болон “Gulf Air” компанитай хамтран зохион байгууллаа.
Мөн Филиппин Улсын Манила хотоос Бахрейн Улс руу нислэг үйлдэхээр ажиллаж байсан манай компанийн агаарын хөлөг болон нисэх багийн 14 ажилтан байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тэдний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тухайн нислэгийг цуцалсан болно.
Харин “МИАТ” ТӨХК-ийн бусад чиглэлийн нислэг үйлдвэрлэлийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор Бахрейн Улсад томилогдон ажиллаж буй ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой, шуурхай ажиллаж байна.
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК

Сэтгэгдэл ( 9 )
Зангараг гэдэг эргүүд хэлэхэд Монгол улсад өвлийн нислэг багасдаг бөгөөд сул байгаа онгоцоо Бахрейн улсад онгоцоо ажилчидтай нь түрээслүүлж улс эх орондоо мөнгө авчирч байна.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

Тайландад бгаа ажилчид нь хамгийн үнэтэй тийз худалдаж аваад 3сарын 5 нд ирэх юм бна. Энэ үед нь телевиз , сэтгүүл ч нарыг авч очих юм шүү бүгдээрээ
Миат ажилчдаа нислэгийн хөнгөлөлттэй тийзээр шагнаж бгаа нэрээр Тайланд авч явчихаад одоо болохоор дайнтай холбоотой гээд бүх авч явсан ажилчдаа Тайландад үлдээгээд ахмад нь хамаатан садан найз нөхөд тэдний үр хүүхэд болон тойрон хүрээлэгчдийг өнөөдрийн нислэгээрээ авчирч, ажилчдаа өөрсдөа учраа олоод ир гээд үлдээсэн. Энэ ямар аймшгийн харгислал вэ.

Монголын иргэдээ тээвэрлэх ёстой байтал юун Бахрей хүмүүсийг тээх гэж онгоцоо, нисэх багтай явуулсан МИАТ ын удирдлагуудад хэрэг нээж шалгах ёстой.Монголын үндэсний компани зөвхөн үндэсний эрх ашигт үйлчлэх ёстой.