Энэ жил 44 нас хүрч буй жүжигчин Сун Хе Гюгийн гоо сайхны НУУЦ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 27

 

Энэ жил 44 нас хүрч буй Өмнөд Солонгосын жүжигчин Сун Хе Гю үргэлж залуу, эрүүл харагддаг нууцаасаа дэлгэжээ. 

Хөөрхөн эгч байснаа хөөрхөн дүү болсон Сун Хе Гю Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Сэтгэл санаа тайван, амьдралд эерэг хандах нь гоо сайхан байх хамгийн том алхам. Мөн би арьсаа үргэлж чийгтэй байлгахыг эрмэлздэг. Бас арьс амьсгалж байх нь чухал учраас хэт олон бүтээгдэхүүн давхарлаж хэрэглэхээс татгалздаг. Мэдээж нарны тосоо мартаж болохгүй. 

Би бас ус сайн уухыг хичээдэг. Мөн хангалттай унтах, стресс багатай байх нь арьсаа залуу хэвээр нь хадгалах хамгийн том хүчин зүйл. 

Хооллолтын хувьд би тослог багатай, шинэхэн хүнс хэрэглэхийг эрмэлздэж, жимс ногоо тогтмол хэрэглэдэг" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(202.9.47.2) 2026 оны 02 сарын 27

Нөхөр бна уу ?

0  |  0
Top