2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 25

 

2PM хамтлагийн гишүүн Уг Тэг Ён 10 жилийн турш үерхсэн найз бүсгүйтэйгээ ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болсон тухайгаа зарлалаа. Хосууд ирэх дөрөвдүгээр сарын 24-ий өдөр хуримаа хийхээр болсон бөгөөд тэрээр ийнхүү 2PM хамтлагийн хуримаа хийж буй хоёр дахь гишүүн болж байна. 

2025 оны KBS телевизийн шагнал гардуулах ёслолын үеэр найз бүсгүйдээ хандан талархал илэрхийлсэн тэрээр "Эцэст нь гэж хэлэхэд би ирээдүйн эхнэртээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлмээр байна. Чамдаа хайртай шүү" хэмээсэн нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж байсан. Хосууд өнгөрсөн оны 11-р сард хуримаа хийх гэж буйгаа зарласан. Сүйт бүсгүй олны танил бус хүн учраас хурим зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд хаалттай болж өнгөрөх гэнэ. 

Тэг Ён дебютээ хийснээс 12 жилийн дараа буюу 2020 онд нэгэн бүсгүйтэй удаан хугацааны турш үерхэж буйгаа зарлаж байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.9.47.59) 2026 оны 02 сарын 26

Очихоос

0  |  0
Top