“Корнелл”-д хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутныг шүүх хурал болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 23

АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хурал болох гэж байна.

Монгол Улсаас Корнеллийн их сургуульд суралцаж байсан Э.Билгүүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч 2025 оны 11-р сарын 17-нд эхэлж, 24-ний өдөр шийдвэр гаргасан билээ. Шүүх бүрэлдэхүүн түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт буруутай гэж үзсэн юм.

Э.Билгүүн нь 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, улмаар есдүгээр сарын 12-ны өдөр баривчлан саатуулсан байна. Мөрдөн байцаалтын үр дүнд түүнийг бусдын орон сууцанд хулгайгаар нэвтэрч, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүчингийн хэрэг үйлдсэн болохыг тогтоосон юм. Корнеллийн их сургуулийн оюутнуудын “Cornelians Only” инстаграм хуудаст мэдээлснээр Э.Билгүүн нь Дархан-Уул аймгийн харьяат “Томужин” альтернатив сургуулийн төгсөгч бөгөөд Олон улс ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг, 2027 оны төгсөлтийн ангийн оюутан байжээ. Мөн 328 мянган ам.долларын бүрэн тэтгэлэг авсныг ч дурдсан байна. Хэрэг үйлдэхээсээ өмнө Корнеллийн их сургуулийн “Капитал” клубийн дэд ерөнхийлөгч, “Хутли боловсрол” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг нийгмийн идэвхтэй оюутан байжээ.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARAGAD(197.211.59.65) 2026 оны 03 сарын 03

Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан.\n\nХэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM

0  |  0
P.Oyungerel(202.126.91.67) 2026 оны 03 сарын 02

хамаг амьдралаа сүйрүүлжээ\n\n\n

0  |  0
Зочин(66.181.176.246) 2026 оны 02 сарын 28

Хаха. Би ганцхан юм асууя. Монгол улсын сэтгүүлч ийм юм ярих гэж хаха

0  |  1
Galaa(103.57.93.120) 2026 оны 03 сарын 02

Huurhii dooo huniii nutagt uchraa medehgui yavj bgd haltar huuhniii hool bollooo dooo chaavaas uul n Mongold heregtei l tolgoi bsn yum bnlee

2  |  2
Зочин (103.212.116.139) 2026 оны 02 сарын 28

Зайлуул даа уг нь гайгүй хүү болтойм. Хуультай газар л гэнэ, шударга зөв шүүгээсэй дээ. Хүний үрс ялгаа юу байхав, хүний нутагт хэцүү л байгаа .

1  |  2
Зочин(203.23.199.2) 2026 оны 02 сарын 28

Хайран залуу.

1  |  2
Зочин(202.9.47.88) 2026 оны 02 сарын 24

Одоо хүүхдүүд бүгдийг мэднэ. Тэд хүнээр заалгах уу?

0  |  0
.(59.153.115.36) 2026 оны 02 сарын 28

Эрэгтэй хүүхдүүдэд бэлгийн насанд хүрсэн цагаас зөв мэдээлэл , сургалт , эцэг эхийн харилцан яриа секстэй холбоотой гарч болох эмзэг сэдвийн ойлголт өгөх талаар Монголчууд маш муу !!!

2  |  0
Иргэн(66.181.177.76) 2026 оны 02 сарын 23

Зүйл анги нь хамгийн хүнд яана да

0  |  0
Иргэн(202.126.89.90) 2026 оны 02 сарын 28

Энэ муу шаар харваас муу хурлийз

0  |  1
г(60.48.114.78) 2026 оны 02 сарын 24

ядахад хамгийн хүнд ялтай хэрэг

2  |  0
г(60.48.114.78) 2026 оны 02 сарын 23

ядахад хамгийн хүнд ялтай хэрэг

1  |  0
Dhdh(59.153.112.103) 2026 оны 02 сарын 24

Huulitai gazar buh nasaaraa l suundaa

3  |  0
Top