Б.Баттүшиг өвлийн олимпын наадмын аварга АНУ-ын шигшээ багт шагнал гардууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 23

Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө.

Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж 46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав.

Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулж Монголын спорт олимпизмын түүхэнд нэгэн тод томруун үйл явдлыг дансаллаа.

Ташрамд сонирхуулахад АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны 02.22 нд олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026.02.22 нд 3 дахь алтан медалиа хүртэж өвлийн олимпын наадмын амжилтын түүхээ зузаатгалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 2026 оны 02 сарын 23

Энэ нөхөр ОУОХ-ндоо гайгүй нэр хүндтэй юм шиг байна оо, ховорхон л завшаан

0  |  0
чч(66.181.168.82) 2026 оны 02 сарын 23

нэр хүндийн асуудал шүү. Монгол Улс олимпизмид үнэлэгдэж эхэлж байна даа

0  |  0
зочин(59.153.86.212) 2026 оны 02 сарын 23

аваргын алтыг зүүж өгнө гэдэг гоё байна Монгол хүн

0  |  0
Dd(202.21.107.37) 2026 оны 02 сарын 23

Bakharkhuushtai

1  |  0
Top