Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 21

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

Энэ сарын 20-ны өдөр эрүүл саруул хүүгээ өлгийдөн авсан Жу Бу А-гийн агентлаг болох Billions-ийн зүгээс энэхүү мэдээллийг батлан "Жүжигчин Жу Бу А болон түүний хүүхдийн биеийн байдал хоёулаа сайн байгаа бөгөөд тэд гэр бүлийнхнийхээ халуун дулаан тэврэлт дор амарч байгаа. Үргэлж халуун, дулаан үгс илгээж, анхаарал хандуулж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, амьдралынхаа хамгийн үнэтэй бэлгийг угтан авсан Жу Бу А-г үргэлжүүлэн дэмжээсэй гэж хүсэж байна" гэжээ. 

Жүжигчин бүсгүйн хувьд өнгөрөгч 2024 оны 10-р сард алдартан бус эртэй хуримаа хийсэн. Үүнээс хойш жилийн дараа буюу 2025 оны 11-р сард тэрээр хөл хүнд болсноо олон нийтэд мэдэгдсэн бөгөөд удахгүй кино урлагтаа хичээнгүйлэн эргэн ирэхээ мэдэгдсэн билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(202.126.88.135) 2026 оны 02 сарын 22

ямар хамаатай юм болдоо...

0  |  0
тэнэглэл(203.98.76.78) 2026 оны 02 сарын 22

гэр бүлдээ хөнжилдөө наадахаа ярь Сондор авгай минь

0  |  0
Зочин(66.181.178.244) 2026 оны 02 сарын 22

Иймэрхүү мэдээний учрыг олдоггүй юм аа, хэн ч танихгүй, монголд ямар ч хамаагүй нэг кимчи төрнө үү яана маньд ер нь юуны хамаа байна, Сондор гуай сонирхдог байж болно оо, хэн ч хорихгүй, харин хувийн сонирхолоо бусдад тулгах, дэмий юм сурталчлах гэж оролдох бол дэмий ш дээ

1  |  0
Зочин(202.9.46.108) 2026 оны 02 сарын 21

Үхсэн байсан ч хэнд хамаатай вэ?

0  |  0
zzzzz(103.212.118.41) 2026 оны 02 сарын 21

ene awgai khuukhed turuulne uu baina uu, mongolchuudad yamar atsnykh ni khamaa bainaa ,

0  |  0
Top