Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 01

Өглөө эрт ажилдаа таксигаар явдаг эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 5, 23-ны өдрүүдэд СХД-ийн 31 дүгээр хороо, ЧД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэх үедээ эд зүйлсээ дээрэмдүүлж, хүчирхийлүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

СХД-ийн цагдаагийн газраас приус-30 маркийн машин ашиглан таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халдсан гэх сэжигтэй этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж 19-22 насны хоёр этгээдийг олж тогтоожээ.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар хохирогч эмэгтэйчүүд өглөө эрт ажилдаа явахаар сэжигтэй этгээдүүдийн машинд сууж уг хэргийн хохирогч болсон нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ. Өнгөрсөн онд бусдад эд зүйлээ дээрэмдүүлэн хохирсон нийт 682 иргэний 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Иймд иргэд та бүхэн хувийн унаагаар үйлчлүүлэх үедээ сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.179) 2026 оны 02 сарын 02

Хүчингийн хэрэгт оногдуулах ялыг эрс чангаруулж, тэр этгээдүүдийг засдаг болгохгүй бол болохгүй болжээ...СУИС- н 7 оюутан 1 охиныг хүчирхийлж, амьдралаар нь хохироосон хэрнээ бүгд эрх чөлөөтэй инээгээд явцгааж байна...СУИС- н удирдлагууд тэднийг мэдсээр байж, нуун дарагдуулан, өөгшүүлж, диплом олгосон байгаа юм. БОЛОВСРОЛЫН ЯАМ ТЭР ДИПЛОМЫГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ЗАХИРАЛД НЬ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ.

2  |  0
zochin(103.212.116.178) 2026 оны 02 сарын 01

muu sain huurnuudiin boobiig taslaj hayah yumsan har joohnoosoo hun huchindene gej yu gesen ug be

0  |  0
Top