Роналду Арабыг орхих бодолгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 04

 

Хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду Ираны цохилтын улмаас Саудын Араб улсаас хувийн онгоцоороо зугтаасан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Учир нь Ираны пуужин Роналдугийн Дубай дахь харшдаа паркласан машиныг нь оножээ. 

Түүний хувийн онгоц Мадрид дахь харшид газардсан ч уг онгоцоор түүний эхнэр хүүхдүүд зорчсон бололтой. Роналду энэ бямба гарагт Неом багийн эсрэг тоглолт хийнэ. Тиймээс тоглолтынхоо бэлтгэлийг үргэлжлүүлэн хангаж байгаа бөгөөд Рияд хотод болох тоглолт бөмбөгдөлтийн улмаас хойшлох эсэх нь тодорхойгүй байна хэмээн хамгийн сүүлийн үеийн эх сурвалж мэдээлжээ. 

Роналду Ал-Файха багийн эсрэг тоглолтын үеэр хөлийн шөрмөсөө гэмтээсэн тул одоогоор сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Дасгалжуулагч нь түүнийг дараагийн тоглолтод оролцох эсэх талаар баттай хариу өгөөгүй ч Роналду бэлтгэлээ үргэлжүүлэн хангахаар ийнхүү Саудын Араб улсад үлдээд байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.235) 2026 оны 03 сарын 04

Зугтаасан ч яадгийн хэнд хамаатай юм.

0  |  0
зочин(66.181.166.196) 2026 оны 03 сарын 04

Хаха, худлаа аль эрт зугтаасан, иймэрхүү улс хар аминдаа бүхнээс илүү хайртай байдаг юм ш дээ

0  |  0
Top