МАН-ын Бага хурал маргааш 10:00 цагт эхэлнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 26

 

МАН-ын Бага хурал маргааш буюу 27-ны Баасан гарагийн 10:00 цагт хуралдахаар товлогджээ.

Энэ удаагийн хурлаар тус намын 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулалт, бэлтгэл ажлын асуудлуудыг хэлэлцэх юм байна. Мөн МАН-ын дарга Н.Учрал,  Ерөнхий сайд Г.Занданшатар, ЕНБД Я.Содбаатар нар илтгэл тавих аж.

МАН-ын Бага хурал 597 гишүүнтэй, 298 гишүүн хуралд оролцвол ирц бүрдсэнд тооцож гаргасан шийдвэрүүд нь хүчинтэй болох юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.59) 2026 оны 02 сарын 26

Хуралдаа очноо

0  |  0
Top