Оросын эсрэг тавьсан хоригийн тоо 31.5 мянгыг давжээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 25

2014 оноос хойш ОХУ-ын эсрэг нэвтрүүлсэн хориг арга хэмжээнүүдийн тоо 31.5 мянгыг давжээ.

Энэ нь худалдааны бус хязгаарлалтууд бөгөөд эдгээрийн 92.5 хувь нь 2022 оны хоёрдугаар сараас хойш үйлчилж байна.

Хамгийн их буюу 7411 /23.5 хувь/ хязгаарлалтыг АНУ-ын зүгээс тавьжээ. Мөн Канад 3980 /12.6 хувь/, Швейцар 3851 /12.2 хувь/  хориг нэвтрүүлсэн байна. Дөрөвт Оросын эсрэг нийт 3212 /10.2 хувь/ хориг тавьсан Европын Холбоо бичигдэж байна. Норвег 2838, Их Британи 2537, Исланд 2482 болон Шинэ Зеланд нийт 2032 хязгаарлалт нэвтрүүлжээ.

Эхний аравт Австрали /1694/, Япон /1441/ мөн орсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(202.9.40.118) 2026 оны 02 сарын 26

Оросын хориг гэж онигоо гарлаа.

0  |  0
nuguu tubiig(66.181.191.128) 2026 оны 02 сарын 25

Nuguu tuviig sahidag Swiss hurtel ediin zasag horig tavhiar ene bol hudalaa shuu..

1  |  0
Зүч(202.126.89.223) 2026 оны 02 сарын 26

болох ёстой юм болдгоороо ...

1  |  2
Top