Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 02 сарын 16

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд уран барилдаант улсын арслан Б.Орхонбаяр сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо.

Д.Мөнхтулга нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат 2001 онд төрсөн. 2019 онд сумын заан цол хүртэж, нэг баталсан. Тэрээр энэ барилдааны нэгийн даваанд хүчит заан Б.Бат-Өлзийг мөн адил өвдөг шороодуулсан юм.

Д.Мөнхтулга нь “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаанд аварга, арслангуудыг өвдөг шороодуулан шуугиан тарьж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.244) 2026 оны 02 сарын 16

Манай сошиал од маань допингтой сумын заантай таарчихжээ, кк

0  |  0
Зочин(202.9.46.117) 2026 оны 02 сарын 16

Дандаа л давна гэж юу байдгийн.

0  |  0
Top